Нүүр Үйлчилгээ Бүтээгдэхүүн Төслүүд Мэдээлэл
Холбоо барих
ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН ПОРТФОЛИО

Хэрэгжүүлсэн Төслүүдийн Түүх

Бид Монгол орны өнцөг булан бүрд уул уурхай, төмөр зам, эрчим хүчний мега төслүүдийн өргөх системийн найдвартай ажиллагааг ханган ажиллаж байна.

Хос дам нуруут вандан кран
«ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР» ТӨҮГ Засвар механикийн завод — 20/5тн Гүүрэн кран ХҮНД ҮЙЛДВЭР // 20/5t
«ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР» ТӨҮГ

Засвар механикийн заводын 20/5тн А5 горимтой, инвертер удирдлагатай хос дамнуургат гүүрэн краны нийлүүлэлт, угсралт, туршилт тохируулга

Засвар механикийн заводын хүнд машин механизм, уул уурхайн тоног төхөөрөмжийн эд ангийн засвар үйлчилгээний нарийн угсралтыг хангах зорилгоор 22.5 метрийн алгаслалттай, А5 ажлын горимтой, бүрэн давтамж хувьсгуур (инвертер) удирдлага бүхий 20/5 тонн даацтай хос дамнуургат гүүрэн краныг нийлүүлж, механик угсралт, микро-хурдны тохируулга, ачаалалтай болон ачаалалгүй магадлал туршилтыг стандартын дагуу амжилттай гүйцэтгэн хүлээлгэн өгөв.

Даац: 20 / 5тн Горим: А5 Он: 2026
«ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР» ТӨҮГ Ган бөөрөнцгийн цех MG32/8t-42m A6 маркын Вандан кран УУЛ УУРХАЙ // 32/8t
«ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР» ТӨҮГ

Ган бөөрөнцгийн цехийн соронзон шайфтай MG32/8t-42m A6 вандан кран, 100м зам төмрийн иж бүрэн угсралт, туршилт тохируулга

"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Ган бөөрөнцгийн цехийн задгай агуулахын талбайд MG32/8t-42m A6 загварын цахилгаан соронзон шайф (электромагнит) болон дэгээний хосолсон системтэй хос дамнуургат вандан краны нийлүүлэлт, 100 метр краны зам төмрийн угсралт, релей-контактор удирдлагын тохируулга, ачаалалтай болон ачаалалгүй магадлал туршилтыг амжилттай хийж хүлээлгэн өгөв.

Даац: 32 / 8тн Алгаслалт: 42 м Он: 2025
«МОНГОЛРОСЦВЕТМЕТ» ТӨҮГ "Бор-Өндөр" УБҮ 15тн Сараалжин вандан кран УУЛ УУРХАЙ // 15t
«МОНГОЛРОСЦВЕТМЕТ» ТӨҮГ

"Бор-Өндөр" УБҮ-ийн салхины хамгаалалттай 15тн А5 сараалжин хийцтэй, инвертер удирдлагатай вандан краны угсралт, туршилт тохируулга

"Монголросцветмет" ТӨҮГ-ын "Бор-Өндөр" Уулын баяжуулах үйлдвэрийн Ачиж буулгах хэсгийн задгай талбайд жоншны баяжмал, түүхий эд ачиж буулгах ажлын тасралтгүй байдлыг хангах зорилгоор салхины хамгаалалттай сараалжин хийцлэлтэй, А5 горимтой, бүрэн давтамж хувьсгуур (инвертер) удирдлага бүхий 15 тонн даацтай вандан краныг нийлүүлж, механик угсралт, инвертерийн тохируулга, магадлал туршилтыг стандартын дагуу амжилттай гүйцэтгэн хүлээлгэн өгөв.

Даац: 15 тн Алгаслалт: 20 м Хийц: Сараалжин Он: 2025
«ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР» ТӨҮГ Баяжуулах үйлдвэр — Шүүн хатаах хэсэг, 10/5тн утгуурт гүүрэн кран УУЛ УУРХАЙ // 10/5t
«ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР» ТӨҮГ

Баяжуулах үйлдвэрийн Шүүн хатаах хэсгийн 10/5тн А7 горимтой, инвертер удирдлагатай утгуурт (грейфер) хос дамнуургат гүүрэн краны нийлүүлэлт, угсралт, туршилт тохируулга

"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Баяжуулах үйлдвэрийн Шүүн хатаах хэсэгт нойтон болон хуурай баяжмалын овоолго шилжүүлэн ачих тасралтгүй үйл ажиллагааг хангах зорилгоор 22.5 метрийн алгаслалттай, А7 өндөр эрчимт горим бүхий бүрэн давтамж хувьсгуур (инвертер) удирдлагатай 10/5 тонн даацтай утгуурт (грейфер) хос дамнуургат гүүрэн краныг нийлүүлж, механик угсралт, инвертерийн тохируулга, ачаалалтай болон ачаалалгүй магадлал туршилтыг стандартын дагуу амжилттай гүйцэтгэн хүлээлгэн өгөв.

Даац: 10 / 5тн Горим: А7 Он: 2026
«ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР» ТӨҮГ Баяжуулах үйлдвэр Шүүн хатаах хэсэг 30/5тн Гүүрэн кран УУЛ УУРХАЙ // 30/5t
«ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР» ТӨҮГ

Баяжуулах үйлдвэрийн Шүүн хатаах хэсгийн 30/5тн А7 инвертер удирдлагатай хос дамнуургат гүүрэн кран (2 ширхэг)-ны угсралт, туршилт тохируулга

"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Баяжуулах үйлдвэрийн Шүүн хатаах хэсгийн тасралтгүй, чийглэг, тоосжилттой орчинд баяжмал шүүх төхөөрөмжүүдийн засвар үйлчилгээг хангах зорилгоор 22.5 метрийн алгаслалттай, А7 өндөр эрчимт горимтой, бүрэн инвертер удирдлагатай 30/5 тонны 2 ширхэг хос дамнуургат гүүрэн краны нийлүүлэлт, механик угсралт, мөргөлдөхөөс хамгаалах мэдрэгчийн тохируулга, ачаалалтай болон ачаалалгүй магадлал туршилтыг стандартын дагуу амжилттай гүйцэтгэн хүлээлгэн өгөв.

Даац: 30 / 5тн Горим: А7 Он: 2026
«ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР» ТӨҮГ Засвар механикийн завод, Металлургийн зориулалттай гүүрэн кран 32/8тн, 25/8тн МЕТАЛЛУРГИ // 32/8t, 25/8t
«ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР» ТӨҮГ

Засвар механикийн завод, Металлургийн цехийн хэт халалтаас хамгаалсан QDY 32/8тн ба 25/8тн А7 гүүрэн крануудын иж бүрэн угсралт, туршилт тохируулга

Засвар механикийн завод болон металлургийн цехийн өндөр температур, хайлмал металлын орчинд найдвартай ажиллах хэт халалтаас хамгаалсан QDY32/8t A7 болон QDY25/8t A7 маркийн хос дамнуургат металлургийн гүүрэн крануудыг нийлүүлж, механик угсралт, релей-контактор удирдлагын тохируулга, ачаалалтай болон ачаалалгүй магадлал туршилтыг стандартын дагуу амжилттай гүйцэтгэн хүлээлгэн өгөв.

Даац: 32/8тн, 25/8тн Горим: А7 Он: 2025
«ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР» ТӨҮГ Тээвэр ложистикийн төв — 50/10тн Сараалжин хийцлэлтэй Вандан кран ЛОЖИСТИК // 50/10t
«ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР» ТӨҮГ

Тээвэр ложистикийн төвийн салхины хамгаалалттай 50/10тн А5 сараалжин хийцтэй вандан краны нийлүүлэлт, угсралт, туршилт тохируулга

Тээвэр ложистикийн төвийн задгай талбайд чингэлэг болон хүнд даацын ачаа шилжүүлэн ачих өндөр бүтээмжийг хангах зорилгоор 42 метрийн алгаслалттай, хоёр талдаа 10 метрийн өнгийцтэй (нийт 62м), салхины ачаалалд тэсвэртэй 50/10тн А5 горимтой сараалжин хийцлэлт вандан краныг нийлүүлж, угсралт тохируулга, статик болон динамик магадлал туршилтыг стандартын дагуу амжилттай хийж гүйцэтгэн хүлээлгэн өгөв.

Даац: 50 / 10тн Горим: А5 Он: 2026