Үйлдвэрлэлийн зориулалттай гүүрэн болон вандан краны цогц шийдэл
МОКСАН ХХК нь уул уурхай, эрчим хүч, хүнд үйлдвэр, дэд бүтцийн салбарт гүүрэн кран, вандан кран, цахилгаан таль нийлүүлж, угсралт, краны засвар үйлчилгээ, техникийн магадлал, ачааллын туршилтыг батлагдсан зураг төсөл, холбогдох стандартын дагуу гүйцэтгэнэ.
Яагаад МОКСАН гэж?
Үйлдвэрлэлийн бүтээмжийг дээшлүүлж, аюулгүй ажиллагааг бататгах инженерчлэлийн шийдэл.
Тусгай зөвшөөрөл & Баталгаажилт
Монгол Улсын Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны албан ёсны тусгай зөвшөөрлийн хүрээнд бүх төрлийн өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ болон магадлал туршилтыг улсын стандартын дагуу гүйцэтгэдэг.
Цогц Шийдэл
Талбайн хэмжилт, зураг төсөл боловсруулахаас эхлээд ажиллах орчин, захилагчийн шаардлагад тохирсон краны үйлдвэрлэл, тээвэр логистик, өндрийн угсралт, улсын комисст хүлээлгэн өгөх хүртэл бүх шат дамжлагыг нэг дороос.
ХАБЭА & Олон Улсын Стандарт (HSE Compliance)
Уул уурхай, хүнд үйлдвэрийн өндөр эрсдэлтэй орчинд ажиллах мэргэшсэн эрхтэй инженер техникийн баг, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны 100% баримтлал.
Албан Ёсны Үйлдвэрийн Баталгаат Сэлбэг (OEM Spare Parts)
Нийлүүлэгдсэн краны мотор редуктор, цахилгаан эд анги, тросс болон радио удирдлагын оригинал сэлбэгийн байнгын бэлэн нөөц, техникийн найдвартай дэмжлэг.
Инженерийн Цогц Үйлчилгээнүүд
Зураг төсөл боловсруулахаас эхлээд угсралт, магадлан итгэмжлэгдсэн ачааллын сорилт хүртэл
Гүүрэн ба Вандан кран угсралт, суурилуулалт
Шинээр ашиглалтад орж буй үйлдвэр, агуулах, терминалд 1 тонноос 150 тонн хүртэлх бүх төрлийн крануудын угсралт, тохируулга, цахилгаан холболт, автоматжуулалтыг түлхүүр гардуулах нөхцөлөөр гүйцэтгэнэ.
- Зураг төслийн дагуух кран буулгалт ба талбай чөлөөлөлт
- Үндсэн дам нуруу, тэргэнцэр, цахилгаан таль суурилуулалт
Магадлал Туршилт
Мэргэжлийн хяналт, улсын байцаагчийн хяналтад краныг хүлээлгэн өгөхөд зориулан статик ба динамик ачааллын туршилтыг стандартын дагуу хийж, албан ёсны акт, магадлалын дүгнэлтийг бүрдүүлнэ.
- Техникийн хэсэгчилсэн болон бүрэн магадлал
- Техникийн үзлэг шалгалт
Засвар Үйлчилгээ
Краны эдэлгээний хугацааг уртасгахад чиглэсэн эд ангийн тосолгоо, элэгдэлд орсон эд ангийн солих үйлчилгээ болон гэнэтийн эвдрэл гэмтлийг цаг алдалгүй засах шуурхай тусламж.
- Мэргэшсэн засвар үйлчилгээний баг бүрэлдэхүүн
- 24 цагийн аваарийн шуурхай баг
Улсын Стратегийн Төслүүд & Инженерчлэлийн Бодит Үр Дүн
Монгол Улсын уул уурхай, баяжуулах үйлдвэрлэлийн тэргүүлэгч «Эрдэнэт үйлдвэр» ТӨҮГ болон «Монголросцветмет» ТӨҮГ-ын талбайд нийлүүлж угсарсан хүнд даацын вандан кранууд.
Ган бөөрөнцгийн цех MG32/8t-36m A5 маркын Вандан кран
Үйлдвэрлэлийн MG загварын хос дам нуруут вандан краны иж бүрэн нийлүүлэлт, замын рельс угсралт, өндрийн суурилуулалт болон статик, динамик магадлалын сорилт туршилт.
Тээвэр ложистикийн төв — 50/10тн Сараалжин хийцлэлтэй Вандан кран
Тээвэр ложистикийн төвийн задгай талбайн салхины ачаалалд тэсвэртэй А5 ажлын горимтой 50/10тн даацын сараалжин хийцтэй вандан краны нийлүүлэлт, замын рельс угсралт, өндрийн монтаж болон сорилт туршилт.
Ажлын Үе Шат ба Хяналт
Аливаа төслийг нарийн төлөвлөгөө, чанарын хатуу хяналтын дор найдвартай гүйцэтгэнэ
Шаардлага тодорхойлох
Талбайн хэмжилт, ажлын горимын судалгаа болон замын рельсийн тохируулга.
Зураг төсөл боловсруулах
FEM, ISO, ГОСТ стандартын 3D CAD загварчлал, бүтээцийн FEA хүчдэлийн симуляци.
Үйлдвэрлэлийн процесс
Металл хийц бүтээц, автомат гагнуурын NDT үл эвдэх сорилт, урьдчилсан угсралт.
Угсралт суурилуулалт
Өндрийн механикийн монтаж, лазер рельс тохируулга, цахилгааны тохируулга зүгшрүүлэлт.
Хүлээлгэн өгөх
125% статик болон динамик туршилт, паспорт олголт, улсын комиссын баталгаажуулалт.