Нүүр Үйлчилгээ Бүтээгдэхүүн Төслүүд Мэдээлэл
Холбоо барих
ӨРГӨХ БАЙГУУЛАМЖ САЛБАРТАА ТЭРГҮҮЛЭГЧ

Үйлдвэрлэлийн зориулалттай гүүрэн болон вандан краны цогц шийдэл

МОКСАН ХХК нь уул уурхай, эрчим хүч, хүнд үйлдвэр, дэд бүтцийн салбарт гүүрэн кран, вандан кран, цахилгаан таль нийлүүлж, угсралт, краны засвар үйлчилгээ, техникийн магадлал, ачааллын туршилтыг батлагдсан зураг төсөл, холбогдох стандартын дагуу гүйцэтгэнэ.

ХОС ДАМ НУРУУТ ГҮҮРЭН КРАН
МОКСАН ХХК Хос дам нуруут гүүрэн кран
Даацын хэмжээ 5тн — 150тн
Алслалтын хэмжээ 7.5м — 42.0м
Өргөх өндөр 6м — 30м+
ХОС ДАМ НУРУУТ ВАНДАН КРАН
МОКСАН ХХК Хос дам нуруут вандан кран
Даацын хэмжээ 10тн — 100тн
Алслалтын хэмжээ 12.0м — 50.0м
Ажлын горим А5 — А7
5000+ Магадлал, туршилт
320+ Амжилттай угсарсан кран
20+ Жил Мэргэшсэн туршлага
100% Аюулгүй ажиллагааны магадлагаа
ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН ДАВУУ ТАЛ

Яагаад МОКСАН гэж?

Үйлдвэрлэлийн бүтээмжийг дээшлүүлж, аюулгүй ажиллагааг бататгах инженерчлэлийн шийдэл.

Тусгай зөвшөөрөл & Баталгаажилт

Монгол Улсын Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны албан ёсны тусгай зөвшөөрлийн хүрээнд бүх төрлийн өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ болон магадлал туршилтыг улсын стандартын дагуу гүйцэтгэдэг.

Цогц Шийдэл

Талбайн хэмжилт, зураг төсөл боловсруулахаас эхлээд ажиллах орчин, захилагчийн шаардлагад тохирсон краны үйлдвэрлэл, тээвэр логистик, өндрийн угсралт, улсын комисст хүлээлгэн өгөх хүртэл бүх шат дамжлагыг нэг дороос.

ХАБЭА & Олон Улсын Стандарт (HSE Compliance)

Уул уурхай, хүнд үйлдвэрийн өндөр эрсдэлтэй орчинд ажиллах мэргэшсэн эрхтэй инженер техникийн баг, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны 100% баримтлал.

Албан Ёсны Үйлдвэрийн Баталгаат Сэлбэг (OEM Spare Parts)

Нийлүүлэгдсэн краны мотор редуктор, цахилгаан эд анги, тросс болон радио удирдлагын оригинал сэлбэгийн байнгын бэлэн нөөц, техникийн найдвартай дэмжлэг.

ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА

Инженерийн Цогц Үйлчилгээнүүд

Зураг төсөл боловсруулахаас эхлээд угсралт, магадлан итгэмжлэгдсэн ачааллын сорилт хүртэл

01 / ERECTION

Гүүрэн ба Вандан кран угсралт, суурилуулалт

Шинээр ашиглалтад орж буй үйлдвэр, агуулах, терминалд 1 тонноос 150 тонн хүртэлх бүх төрлийн крануудын угсралт, тохируулга, цахилгаан холболт, автоматжуулалтыг түлхүүр гардуулах нөхцөлөөр гүйцэтгэнэ.

  • Зураг төслийн дагуух кран буулгалт ба талбай чөлөөлөлт
  • Үндсэн дам нуруу, тэргэнцэр, цахилгаан таль суурилуулалт
02 / TESTING

Магадлал Туршилт

Мэргэжлийн хяналт, улсын байцаагчийн хяналтад краныг хүлээлгэн өгөхөд зориулан статик ба динамик ачааллын туршилтыг стандартын дагуу хийж, албан ёсны акт, магадлалын дүгнэлтийг бүрдүүлнэ.

  • Техникийн хэсэгчилсэн болон бүрэн магадлал
  • Техникийн үзлэг шалгалт
03 / MAINTENANCE

Засвар Үйлчилгээ

Краны эдэлгээний хугацааг уртасгахад чиглэсэн эд ангийн тосолгоо, элэгдэлд орсон эд ангийн солих үйлчилгээ болон гэнэтийн эвдрэл гэмтлийг цаг алдалгүй засах шуурхай тусламж.

  • Мэргэшсэн засвар үйлчилгээний баг бүрэлдэхүүн
  • 24 цагийн аваарийн шуурхай баг
Дэлгэрэнгүй үйлчилгээнүүд үзэх →
ОНЦЛОХ ТӨСЛҮҮД

Улсын Стратегийн Төслүүд & Инженерчлэлийн Бодит Үр Дүн

Монгол Улсын уул уурхай, баяжуулах үйлдвэрлэлийн тэргүүлэгч «Эрдэнэт үйлдвэр» ТӨҮГ болон «Монголросцветмет» ТӨҮГ-ын талбайд нийлүүлж угсарсан хүнд даацын вандан кранууд.

ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН ДЭС ДАРААЛАЛ

Ажлын Үе Шат ба Хяналт

Аливаа төслийг нарийн төлөвлөгөө, чанарын хатуу хяналтын дор найдвартай гүйцэтгэнэ

01 Phase 01

Шаардлага тодорхойлох

Талбайн хэмжилт, ажлын горимын судалгаа болон замын рельсийн тохируулга.

02 Phase 02

Зураг төсөл боловсруулах

FEM, ISO, ГОСТ стандартын 3D CAD загварчлал, бүтээцийн FEA хүчдэлийн симуляци.

03 Phase 03

Үйлдвэрлэлийн процесс

Металл хийц бүтээц, автомат гагнуурын NDT үл эвдэх сорилт, урьдчилсан угсралт.

04 Phase 04

Угсралт суурилуулалт

Өндрийн механикийн монтаж, лазер рельс тохируулга, цахилгааны тохируулга зүгшрүүлэлт.

05 Handover

Хүлээлгэн өгөх

125% статик болон динамик туршилт, паспорт олголт, улсын комиссын баталгаажуулалт.

Танай үйлдвэрт зориулсан тусгай өргөх шийдэл хэрэгтэй юу?

Манай инженерүүд танай барилга, үйлдвэрийн орчинд тохируулсан, танай шаардлагад нийцүүлэн үнэ төлбөргүй техникийн зөвлөгөө өгч зөвхөнд танд зориулсан шийдлийг санал болгох болно.

Үнийн санал авах →